Skip to content
 

хэрэглэгч

  
  
 

Онлайн туслах


Валютын ханш



Зурхай



Санал асуулга

Танд манай веб сайт ямар санагдаж байна
  Маш сайн
  Дажгүй
  Муу

Мэндчилгээ


  

    Эрхэм уншигч та бүхэнд Дундговь аймагт шүүх байгуулагдсаны 70 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлэхийн ялдамд шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх эрхэм үйлсэд хүч хөдөлмөр, эрдэм оюунаа зориулсан үе үеийн шүүгч, ажилтнуудынхаа амрыг эрж мэндчилье.

    Дундговь аймгийн хөдөлмөрчдийн анхдугаар их хурал 1942 оны 3 дугаар сарын 9-ний билэгт сайн өдөр хуралдаж, бага хурлаа байгуулсан бөгөөд бага хурлаас аймгийн шүүхийг 5 орон тоотойгоор байгуулснаар “Аймгийн шүүх” гэсэн энэ Их айлын голомт бадарсан түүхтэй.

     Тус шүүхийн үе үеийн хамт олон  төрийн нурууг  түвшин барьж, хуулиар хүлээсэн  үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн  бөгөөд манай шүүхээр овоглосон олон шүүгч, ажилтнууд маань өөр орон нутагт шүүгч, прокурор, өмгөөлөгч, сум дундын болон аймгийн шүүхийн ерөнхий шүүгч зэрэг өндөр албанд  дэвшин ажиллаж ирсний  дотроос  шүүгч Норовын Дашжамц, Хажидын Түдэв нар Улсын Дээд Шүүхийн шүүгчээр, Б.Зэнэмядар Төмөр замын шүүхийн даргаар, Ц.Батсүрэн, С.Энхтөр нар Архангай, Өмнөговь  аймгуудын  шүүхийн ерөнхий шүүгчээр, Л.Гансүх Налайх дүүргийн шүүхийн , А.Сайнтөгс Дорноговь аймаг дахь сум дундын 2-р шүүхийн, Х.Отгонжаргал Өвөрхөнгай аймгийн 1-р хэсгийн шүүхийн  ерөнхий шүүгчээр тус тус  томилогдон ажиллаж, шүүхийн шинэчлэлийг  тэргүүлж ирснийг  70 жилийн ойн энэ өндөрлөгөөс тэмдэглэн хэлэхэд таатай байна.

     Анх гэр контортой, 2 шүүгч, 1 нарийн бичгийн даргатай, ажил албаа морь, тэмээн хөсгөөр өртөөлөн гүйцэтгэж байсан шүүх нь одоо анхан болон давж заалдах шатны , захиргааны хэргийн дагнасан шүүх гэсэн тогтолцоотой, 12 шүүгчтэй, шүүгч бүр хууль зүйн дээд боловсролтой туслахтай, шүүхийн бие даасан хараат бус байдлыг хангах үүрэг бүхий 22 ажилтантай тамгын хэлтэстэй , компьютер бусад техник хэрэгслээр хангагдсан, бүртгэл судалгаа нь программчлагдсан, дотоод сүлжээ болон интернетэд холбогдсон орчин үеийн шүүх болон хөгжсөн амжилтаар 70 жилийн ойтойгоо золгож байгаадаа баяртай байна.

Үе үеийн шүүгч, ажилтнууд, тэдний гэр бүл, үр хүүхдүүдэд  болон шударга ёс, хүний эрх,эрх чөлөөний төлөө хамтран ажилладаг шүүх эрх мэдлийн байгууллагынхан, иргэд та бүхэнд  эрүүл энх, аз хийморь, амжилт бүтээл,  сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
 
 
                                                                                                   ДУНДГОВЬ АЙМГИЙН ШҮҮХИЙН

                                                                                                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.БЯМБАЖАВ




Шинэ мэдээ

Нийслэлийн шүүхийн нэрэмжит дээд шагналын загвар зохион бүтээх уралдааны зар
   
Нийслэлийн шүүхийн нэрэмжит дээд шагналын
загвар зохион бүтээх уралдааны зар
Нийслэлийн шүүх, Монголын шүүгчдийн холбоо, Шүүхийн ажилтнуудын холбооноос хамтран Нийслэлийн шүүхийн 85 жилийн ойд зориулсан Нийслэлийн шүүхийн нэрэмжит дээд шагналын загвар гаргах уралдааныг уран барималч, уран бүтээлчдийн дунд зарлаж байна.

Нэг. Уралдааны зорилго
Хууль, шүүхийн байгууллагад амжилт бүтээлтэй ажилласан, шүүгч, шүүх хуралдааны нарийн бичиг бөгөөд шүүгчийн туслах, бусад хуулийн байгууллагын ажилтнуудын хөдөлмөрийг үнэлэх, урамшуулах зорилготой. Мөн гадаадын зочид төлөөлөгч нарт Нийслэлийн шүүхийн үйл ажиллагааг сурталчлан таниулах ач холбогдолтой.
Хоёр. Уралдааны болзол
  1. Тавигдах шаардлага: Нийслэлийн шүүхийн нэрийн хуудас болохуйц, шүүх байгууллагын үйл ажиллагааны онцлогын харуулсан, бусдын бүтээлээс хуулбарлаагүй,
  1. Гүйцэтгэх ажил: Дурсгалын зүйл болохуйц ур хийцтэй, олон жил хадгалахад чанараа алдахгүй материалаар хийсэн,
  1. Агуулга: Шүүх эрх мэдэл нь хэнээс ч хараат бус бөгөөд шударга үнэнийг хуулийн дагуу тогтоодог гэдгийг илэрхийлсэн, шүүхийн үйл ажиллагааг сурталчилсан,
  1. Зарлах хугацаа: …….
  1. Шагналын сан: ………
  1. Эскиз, макет
Гурав. Уралдааны шалгаруулалт
Уралдаанд оролцогчид бүтээлээ 2012 оны ……                                 дотор Нийслэлийн шүүхийн байранд авчирч өгнө.
Уралдаанд ирсэн бүтээлүүдийг Нийслэлийн шүүхийн 85 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын комисс шалгаруулна.
Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Баруун сэлбийн гудамж-13
Нийслэлийн шүүх
2012.05.14-04:27:18   Дэлгэрэнгүй унших...
"Эрүүгийн шүүгч-багш бэлтгэх" сургалт болж байна
   

      Улсын Дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сангаас хамтран хэрэгжүүлж байгаа "Эрүүгийн шүүгч-багш бэлтгэх" хөтөлбөрийн ээлжит сургалтын 2012 оны 4-р сарын 23-25-ны өдрүүдэд Ханнс-Зайделийн сангийн "Эрх зүйн боловсрол" академийн хичээлийн танхимд явагдаж байна. Сургалтыг тус сангийн урилгаар ирж ажиллаж байгаа ХБНГУ-ын Мюнхений их сургуулийн багш, доктор Петер Казиске удирдан явуулж байгаа бөгөөд шүүгч багш нартай Хэрэг хариуцах чадваргүй байдал, гэмт хэрэгт хамтран оролцогч, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл бодистой холбоотой гэмт хэрэг, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны журмын эсрэг гэмт хэргийн зүйлчлэл, гүтгэх доромжлох гэмт хэргийн зүйлчлэл, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх зэрэг сэдвээр ярилцах юм. Сургалтанд УДШ, Нийслэлийн шүүх, зарим аймгийн шүүхийн нийт 12 шүүгч- багш хамрагдаж байна. 
2012.04.28-01:27:51   Дэлгэрэнгүй унших...
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг “Иргэний танхим”-д хэлэлцлээ /Мэдээллийн эх сурвалж www.president.mn сайтаас/
   

      Ерөнхийлөгчийн Тамгын газар “Архидан согтууралтаас урьдчилан сэргийлэх, хянах тухай хуул”-ийн төслийн хэлэлцүүлгийг өнөөдөр “Иргэний танхим”-д зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг нээж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д. Баттулга үг хэлэв. Тэрээр хэлэхдээ “Өнөөдөр нийгэмд нүүрлээд байгаа нэг аюул бол архидан согтууралт болоод байна. Архидалтаас үүдэлтэй зовлон мянга мянган ээжүүдийн, мянга  мянган эхнэрүүдийн нулимсыг барж, үр хүүхдүүдийг өнчрүүлж, хайртай хүнээс нь хагацааж байна. Архины асуудалгүй гэр бүл гэж байхгүй болсон байна. Архидан согтуурах явдал хувь хүний аюулгүй байдал төдийгүй улс үндэстний удмын сан, аюулгүй байдлын тухай түгшүүр төрүүлсэн асуудал болоод байна. 
2012.04.12-05:40:43   Дэлгэрэнгүй унших...

  < Өмнөх   1 2 3 4 5 6 7 8 9 10  Дараах >    Төгсгөл >>

ТУНХАГ


    Зурган дээр дарж үзнэ үү
    Текстээр үзэх бол ЭНД
    дарна уу

Төрийн албан хаагчийн эрхэмлэх 9 зүйл


    Зурган дээр дарж үзнэ үү
    Текстээр үзэх бол ЭНД
    дарна уу

Цаг хугацаа


Зөвлөмж

Цаг уур




манай зочид

Холбогдсон : 1
    0 гишүүн
    1 зочин
Нийт хандалт:
 

Copyright © 2010 - 2012 ДУНДГОВЬ АЙМГИЙН ШҮҮХ.